Хятадын Арми аливаа дайнд ялалт байгуулахад бэлэн байх ёстой. Үүний баталгаа бол намын уян хатан бодлого, бие бүрэлдэхүүний найдвартай байдал болон байлдааны бэлэн байдлын бэхжилт юм. Үүнд цэргийнхнийг Хятадын КНТХ- ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинпин уриалсан. Тэрээр 3-р сарын 11-нд Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд /БХАТИХ/ армиас сонгогдсон төлөөлөгчдийн бүгд хуралд оролцов.

Энэ бол Си Зинпины төлөөлөгчидтэй хийсэн анхны уулзалт. Хятадын ирээдүйн шинэ удирдагч армийнхныг сонгосон нь зүй тогтолтой юм. Хэлэлцэх асуудал улс төрийн системийн шинэчлэл. Армийн төлөөлөгчидтэй уулзалт дээр хийсэн мэдэгдэлүүд нь Си Зинпины цэргийнхний дундах уур амьсгалыг танадах зорилготой туршилтын бөмбөлөг байв. Шинэ удирдагчид армийн үг дуугүй дэмжлэг хэрэгтэй байгаа. Үүнээс намдаа үнэнч байж, сахилга батыг сахих уриа гарч байна. Нөгөөтэйгүүр, Си Зинпин цэргийнхнийг арми бол улсын дотор улс байх ёсгүй гэдгийг сэрэмжлүүлсэн .

Си Зинпин 2013 онд батлан хамгаалах салбарын зардлыг 10,7 хувиар нэмэгдүүлсэн тухай зарласны дараа цэргийнхэнтэй нээлттэй мэтгэлцээнд оролцсон. Энэ бол 114,3 тэрбум долл. Цэргийнхэн хүссэн зүйлээ авсан. Харин үүний хариуд Си Зинпин арми бол аливаа дайнд ялалт байгуулахын тулд байнга байлдааны бэлэн байдалд байх ёстой гэдгийг сануулсан.

Энэхүү зорилгоо хятадын шинэ удирдагч анх удаагаа хэлж байгаа юм биш. Ийм төрлийн мэдэгдэлүүд болон Хятад улсын цэргийн зардлын хурдацтай өсөлт тус улсын Азийн хөршүүдэд хүчтэй сонор сэрэмж төрүүлж байна. Москва хотын хүмүүнлэгийн их сургуулийн шинжээч Дмитрий Мосяков үүнд анхаарлаа хандуулжээ.

«Тэд үнэхээр Хятадын цэргийн хүч нэмэгдэж байгаагаас сэрэмжилж байна. Нөгөөтэйгүүр, тэдний энэхүү хариу үйлдэлүүд нь тэдний өөрсдийнх нь татгалзаж чадахааргүй өөр нэг Хятадтай харилцааны хэсэг зүйлтэй нягт холбоотой. Энэ бол хятадын зах зээл, хятадын хөрөнгө оруулалт юм. Учир нь чухам үүнээс л улстөрийн тогтвортой байдал болон улс орны цэцэглэлт шалтгаална» гэж Дмитрий Мосяков хэллээ.

Ялангуяа, Бээжингийн энэхүү дайчин уриалга нь Япон, Филиппин, Вьетнамыг түгшээж байна. Тэдгээрийн Хятад улстай Зүүн-Хятадын болон Өмнөд-Хятадын тэнгисүүдийн арлууд тойрсон  маргаанууд улам  даймжирч байна. Хятад улс өөрийн талаас аливаа дайнд ялалт байгуулахаар бэлтгэж байна гэдгийг байнга л сануулах болж байна, учир нь тэдний хөрш орнуудтайгаа хийх нутаг дэвсгэрийн маргаанд АНУ-ын сүүдэр үргэлж байх ажээ.

Жишээ нь хятадын пуужингууд онцгой байдал бий болох үед америкийн Азийн ПДХ системийн саадыг даван туулж чадна гэдэгт Бээжин итгэлтэй байна. Өнөөдөр энэ бол хятад-америкийн бүс нутгийн сөргөлдөөний гол шугамуудын нэг гэж АНУ болон Канадын судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарёв үзээд

«АНУ-ын хамгийн гол түгшүүр бол хятад улс цэргийн хүчээ нэмэгдүүлж буй нь бүс нутагт америкийн цэргийн хүчийг зайнаас хэрэглэх боломжийг хязгаарлахад хүргэж болзошгүй гэдэгт оршиж байна. Учир иймээс америкчууд хятадын цэргийн чадавхийг мөхөсдүүлэхийн тулд, бүс нутгийн ПДХ системийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Энэ бол америкийн Азийн ПДХ системийн үндсэн гол чиглэл» гэлээ.

Си Зинпин Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын армиас сонгогдсон төлөөлөгчидтэй уулзаж, АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд АНУ нь Япон болон Өмнөд-Солонгосын аюулгүй байдлыг хангах үүрэгтэйгээ батлан хэллээ. Ингэхдээ энэхүү мэдэгдэлийг умард солонгосын цөмийн заналхийлэлтэй уялдуулан хийж байгаа ч гэсэн, чухамдаа бол хятадыг тогтоон барихын тулд байгаа нь ойлгомжтой юм.