Орос улс тойргийн замд сансрын хог хаягдалтай тэмцэх нэрийн дор сансарт зэвсэг дэлгэрүүлэхтэй олон улсын түвшинд тэмцэхийн төлөө байна. Энэ тухай “Роскосмосын” тэргүүн Владимир Поповкин өнөөдөр Холбооны зөвлөл дээр хийсэн дугуй ширээний ярианы үеэр мэдэгдэл хийлээ.

Поповкин сансрын хаягдалын тухай ярихдаа, идэвхитэй устгалын технологийн боловсруулалт нь “ цэргийн зориулалттай технолгийг боловсруулах таатай халхавч болж мэднэ “гэдгийг“ тооцохгүй байхын арагагүй юм” гэжээ.Тэрээр тулгамдсан асуудлуудыг тойрог замд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хаягдалуудыг техникийн аргаар шийдвэрлэх зорилт нь сансрын орон зайд хүйтэн биетүүдийг илрүүлэх, тэдгээрт тусгай төхөөрөмжүүдийг ойртуулах болон эцсийн дүнд өөр тойргийн зам руу явуулах юм уу, устгахад оршиж байна гэж тайлбарлав.

“Мэдээж хэрэг энэ нь олон улсын хамтын нийгэмлэгт байнга үл итгэж байгааг харуулна “ гэж “Роскосмосын” тэргүүн онцлов. “Тиймээс бидний үзэж байгаагаар, сансарт солирын аюултай тэмцэж байгаа болон сансрын хог хаягдалыг устгах идэвхитэй технологийн нэрээр халхавч хийн, аливаа туршилт явуулах болон сансарт зэвсгээр хөөцөлдөхийг хориглосон баримт бичгийг олон улсын түвшинд боловсруулах шаардлагатай байна “ гэж Поповкин эцэст нь хэллээ.