Умард Солонгос улсын дипломат маягийн сүрдүүлгэнд дэлхийн хамтын нийгэмлэг сэтгэл зовинож байна. Цөмийн туршилт явуулсны хариуд өнгөрсөн долоо хоногт гаргасан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг тус улс няцаалаа. “Дэлхийн сүүлчийн өдөр”-ийн билиг тэмдэгийн цагны зүү дахиад хоёр хувиараар ургашлан дэлхий цөмийн зэвсгийн сүйрэлд тулж ирлээ гэж шинжээчид түгшүүртэй ярьж байна.

БНАСАУ-ыг одоо зогсоож чадахгүй гэж хэн нэгэн нь үзэж байна. Тэгээд ч Умард Солонгос улс ганцаараа биш юм. Тэр тусмаа 1967 оны 1-р сарын 1-нд албан ёсны “цөмийн клубын” хаалга тас хаагдсан улсуудын зөвхөн нэг нь л тус улс юм. Яг энэ өдөр Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд \ЦЗҮДТГ\ гарын үсэг зурсан билээ. Дээрх хугацаанаас өмнө цөмийн зэвсгээ туршсан улсуудыг цөмийн гүрэн улс гэж тооцно гэж баримт бичигт заасан юм. Ийм учраас ЗХУ-ыг залгамжлагч ОХУ болон АНУ, Их Британи, Франц, Хятад улсууд “цөмийн клубт” багтсан юм.

Энд хэн нэгэн ялгаварлан гадуурхах байдлыг ажиглаж байгаа учир нь ЦЗҮДТГ хэн амжаагүй тэр хоцорсон гэсэн эргэлзээтэй зарчмыг хууль ёсоор бэхжүүлсэн юм. Энэ гэрээг шудрага бус гэж үзэж байгаа бүхэн түүнийг зөрчихөөр оролдож байсан одоо ч оролдсоор байна. Оросын ШУА-ийн Олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн Аюулгүй байдлын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Петр Топычканов хэлэхдээ

"Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай үүрэг хүлээсэн зарим цөмийн гүрнүүд байна, цөмийн зэвсэг бүтээхээр төлөвлөж байгаа болон цөмийн клубт сүүлд орж ирсэн анхнаасаа үүрэг хүлээхээс татгалзсан улсууд бас байгаа юм. Эдгээрийн дотроос Энэтхэг, Пакистан улсууд шудрага байр суурь эзлэж байгаа юм. Харин Израиль улс хуурамч байр суурь баримтлаж байгаа. Тус улс цөмийн зэвсэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байгаа юм.

Ийм зэвсэг Израиль улсад байгаа гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. БНАСАУ бас зальжин байр суурь баримтласан юм. Тус улс ЦЗҮДТГ-ний гишүүн байсан юм. Тус гэрээг ашиглан шаардлагатай технологуудыг олж аваад гэрээнээс гарангуутаа өөрийн цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөө хурдавчилсан юм.

Одоогийн байдлаар БНАСАУ ийм зэвсэгтэй гэж хэлэхэд хэцүү байгаа юм. Харин энэ улс цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлзэж байгаа гэдэг нь баримт юм. Ийм учраас цөмийн технологтой мөртлөө үүрэг хүлээхийг хүсэхгүй байгаа орнууд одоо маш их анхаарал татаж байгаа юм. Эдгээр улсууд бүс нутгийн мөргөлдөөний үеэр цөмийн зэвсэг хэрэглэх магадлал өндөр байгаа юм" гэлээ.

Хамгийн гол нь эдгээр улсууд өөрсдийнхөө энэ аюултай мэдлэгийг ЦЗҮДТГ-нээс хоцорсон улсуудтай хуваалцахад бэлэн байгаа юм. Цөмийн тогтоон барих концепц нь зөвлөлт, америкийн сөргөлдөөний үеийн бүтээгдэхүүн юм. Харин одоо цөмийн зэвсэгтэй улсууд улам олширч байгаа, тэдний үзэж байгаагаар маш олон аюул занал тулгарч байгаа үед тогтвортой байдлыг хадгалах, харьцангуй тайван байна гэдэг улам л хүнд болсоор байна. Харин хэд хэдэн шинжээчид тайван байхыг уриалж байна. АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарёв тэмдэглэхдээ

"Цөмийн дайн болох магадлал маш бага юм. Энэ нь тэс ондоо улс төрийн хүчин зүйлүүдээр тодорхойлогдож байгаа юм. Цөмийн зэвсгийн функц нь юуны түрүүнд тогтоон барих асуудал дээр оршиж байгаа юм. Алан хядагчдын гарт цөмийн зэвсэг орох өөр аюулын тухай хэзээч мартаж болохгүй нь өөр хэрэг юм. Улс төрийн аль нэг тэргүүний барьцгүй ажиллагаанаас энэ нь хамаагүй аюултай юм" гэлээ.

Цөмийн зэвсэгтэй улс орнуудын тоо өсөж байгаа нь алан хядах байгуулалгуудын зүгээс учруулах аюул занал эрсдэлийг өсгөж байгаа юм. Байдлаас ажиглахад өнөөгийн геополитикийн нөхцөл байдлыг үндэслэлтэйгээр ухаарсны дүнд “Дэлхийн сүүлчийн өдөр”-ийн билиг тэмдэгийн цагийн зүүг дахиад хоёр хувиараар хойшлуулж болохсон билээ.