Роскосмос агентлаг, ОХУ-ын БХЯ, Оросын ШУА сансарын аюул заналаас сэрэмжлүүлэх болон арилгах нэгдсэн төвийг байгуулахад хүчин чармайлтаа нэгтгэх болно. Роскосмос агентлагын тэргүүн Владимир Поповкин өнөөдөр ОХУ-ын парламентын дээд танхимд ингэж мэдээлсэн байна. Энэ асуудлаар янз бүрийн байгууллагууд хүчин чармайлтаа нэгтгэх цаг болсон гэж тэр хэлсэн байна.

“Өнөөдөр манай улсад хангалттай хөрөнгө байгаа боловч эдгээр нь салбаруудын хөтөлбөрүүдэд зарцуулагдаж байна гэж” шинжээч хэлсэн байна. Манай дэлхийг сүүлт одны дайралтаас хамгаалах хөтөлбөр бол олон улсын хоршоололын зорилго байх ёстой гэж Роскосмосын тэргүүн хэлсэн байна.

Тэнгэрийн бага биетүүд болон сансарын хогнуудыг ажиглах хэрэгсэлүүдийн үр бүтээлтэй байдлыг дээшлүүлж хөгжүүлэх нь үндсэн зорилго байх ёстой юм. Бодит аюултай сүүлт од болон солир руу судалгааны сансарын баг явуулах, үйлчлэх хэрэгсэлийг туршилтын аргаар боловсруулан бүтээх шаардлагатай байна.