Цэргийн хамтарсан хээрийн сургууль өндөрлөсний дараа цөмийн зэвсэгтэй АНУ-ын хөлөг онгоцууд Өмнөд Солонгос улсын усан хилд хэсэг хугацаанд үлдэж магадгүй гэж өмнөд солонгосын “Чунан ильбо” сонин өнөөдөр бичсэн байна. БНАСАУ-ын зүгээс дайрсан тохиолдолд америкийн “цөмийн халхавч” Сөүлийн аюулгүй байдлыг хангахад энэ нь чиглэгдсэн гэж Өмнөд Солонгос улсын засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. Сөүл БНАСАУ-ын байдлыг ажиглах шаардлагтай байгаа тул АНУ-ын ТЦХ-ний хөлөг онгоцууд солонгосын эрэг хавьд байрлах болно гэж тэр нэмж хэлсэн байна. 3-р сарын 1-нд эхэлсэн америк, солонгосын жил тутмын хээрийн сургууль 4-р сарын 30-нд дуусна гэж үзэж байна. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу Япон, Өмнөд Солонгос улсуудын аюулгүй байдлыг гадны түрэмгийлэлээс АНУ хамгаалах ёстой юм гэж АНУ-ын Төрийн департамент урьд нь мэдээлж байсан юм.