Хэрвээ Солонгосын хойг дээр мөргөлдөөн хурцадвал хамгийн түрүүнд Өмнөд Солонгос улсын Пэннендо аралд цохилт өгнө гэж БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун сүрдүүллээ. Ким Чен Ын БНАСАУ-ын их бууны анги нэгтгэлүүдийг шалгаж явахдаа энэ мэдэгдлийг хийсэн гэж KCNA агентлаг өнөөдөр мэдээлсэн байна. Гэрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу Япон, Өмнөд Солонгос улсуудын аюулгүй байдлыг АНУ хангаж байна гэж АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдсэн байна. АНУ, Өмнөд Солонгос улсын хамтарсан шинэ хээрийн сургууль хийж байгаа явдлыг Нуланд тайлбарлахдаа энэ нь жил тутамын ээлжит хээрийн суургууль бөгөөд батлан хамгаалах шинж чанартай гэж хэлсэн байна.

Эдгээр нь “аливаа өдөөн хатгалагад хариу өггөх АНУ, Өмнөд Солонгос улсын батлан хамгаалах хүчнүүдийн байлдааны арга барилыг болон бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм”. Өмнөд солонгос болон америкийн цэргийнхэн Солонгосын хойг дээр 3-р сарын 1-нээс эхлэн “Залуу бүргэд” нэртэй жил тутмын өргөн хэмжээний хээрийн сургуулийг хийж байна гэж урьд нь мэдээлж байсан билээ. Хээрийн сургууль 4-р сарын 30 хүртэл үргэлжлэх юм. Үүний зэрэгцээгээр компьютерын загварчлал дээр суурилсан “Зоримог шийдэл” нэртэй сургуулилт 3-р сарын 11-нд эхэлсэн юм.