Шинэ папыг сонгох хуралдааныхан Ватиканд өнөөдөр цугларч байна. Уламжлал ёсоор Сикстиний Каппеллад болдог санал хураах ажиллагаанд бүх дэлхийгээс хуран цугларсан 115 сонгогч-кардиналууд оролцох юм. Энэ хуралдаан кардиналуудын уламжлалт хамтын мөргөлөөр эхлэх юм байна. Мөргөлийн дараа кардиналууд Сикстиний Каппеллад цугларах бөгөөд ээлжит папыг сонгох шууд ажиллагаа эхлэх болно. Гараандаа гарч байгаа хуралдааны гол хүн нь итал лам Милана Анджело Скола байна гэж италын Ватиканы талаарх шинжээч Марко Тозатти “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна. Өнөөдөр болох санал хураалтын эхний шатанд Скола л хамгийн олон санал авна гэж шинжээчид үзэж байна. Шинэ папын нэрийг албан ёсоор зарлахаас өмнө мэдээллийг алдахгүй байхын тулд Ватикан дэлхийн шилдэг тусгай албаныхнаас жишээ авч байна.