БНХАУ хэзээ ч, ямар ч тохиолдолд барууны улс төрийн системийг хуулбарлахгүй гэж Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх хятадын хорооны дарга болсон Юй Чжэншэн өнөөдөр мэдэгдлээ. ХКН-ын чиг бодлогыг хатуу даган мөрдөж, ХКН-ын удирдлага дор улс төрийн зөвлөлдөөн болон олон намын хамтын ажиллагааны системийг төгөлдөржүүлэх болно гэж тэр хэлсэн байна. Хятадын өнгө аястай улс төрийн хөгжлийг социалист замаар хатуу чанд мөрдүүлэх шаардлагатай бөгөөд хэзээ ч, ямар ч нөхцөлд барууны улс төрийн бүтцийг даган дууриах ёсгүй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх хятадын хорооны 12 дахь удаагийн анхдугаар чуулганы төгсгөлийн хуралдаан дээр Юй Чжэншэн өнөөдөр үг хэлсэн юм. Юй Чжэншэнийг Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх хятадын хорооны даргаар сонгох шийдвэрийг хятадын дээд удирдлага өчигдөр гаргасан юм.