Улс орондоо уран олборлохыг хориглох болон цөмийн хог хаягдал хадгалуулахын эсрэг жагсаал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод өчигдөр боллоо. Монголын “АИСТ-Монголиа” телевизийн сувагын мэдээнээс иш татан “Интефакс” агентлаг ингэж мэдээлсэн байна. 2011 оны 3-р сарын 11-нд японы “Фукусима-1” АЦС-д осол болсны хоёр жилийн ойтой холбогдуулан энэ жагсаалыг хийсэн байна. Цөмийн эрчим хүч нь орчин үеийн технолог ч гэлээ дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн аюултай эрчим хүч хэвээрээ байна.

Улс орныхоо нутаг дэвсгэр дээр хөгжилтэй орнуудын цөмийн хаягдлыг хадгалах болон ураны орд газрыг эзэмших тухай Монгол улсын засгийн газар хэлэлцээр хийж байх үеэр ард түмэн нь түгшүүрийн харанга дэлдэж байна. Засгийн газар “Фукусима-1” АЦС-ийн ослоос сургамж авч энэ эмгэнэл дахин давтахаас тэр тусмаа Монгол улсад давтагдахаас сэрэмжлэх шаардлагатай гэж тэд үзэж байна.

“Ураныг өөр улсад экспортлохдоо худалдагч орон хаягдлыг заавал буцааж авах ёстой. Манай улсын эрчим хүчний тухай хуулинд энэ тухай заасан байдаг юм. Тэгэхлээр манай улс цөмийн полигон болж хувирна гэсэн үг. Тэгэхлээр бид үүнийг заавал эсэргүүцэх ёстой гэж” жагсаалд оролцогч нэгний хэлснийг тус телевизийн суваг иш татан мэдээлсэн байна. Монгол улс ураны нөөцөөрөө дэлхийд 3-р байранд ордог гэж дээрх мэдээнд өгүүлжээ.