Сири улсын хямралыг зохицуулах улс төрийн яриа хэлэлцээг эхлэхэд эвлэрэшгүй сөрөг хүчнийг ивээн тэтгэгчид саад болж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад гадаадад байгаа сирийн сөрөг хүчний Үндэсний зохицуулах хорооны зохицуулагч Хейсам Манаатай уулзахдаа ингэж мэдэгдлээ. Хүчирхийлэлийг аль болохоор хурдан зогсоож, яриа хэлэлцээг даруйхан эхлэх шаардлагатай гэдгийг ойлгох талуудын ойлголт өсөж байгаа ч гэлээ Сири улсын байдал сайжрахгүй байна гэж Лавров тэмдэглэсэн байна. Үүнд саад болох гэсэн этгээдүүд цөөн биш байна, тэр дундаа “эвлэршгүй сөрөг хүчин” гэгчдийн гадаадын ивээн тэтгэгчид тэдний дунд байна гэж сайд хэлсэн байна. Одоо Сомали улсад болж байгаа шиг үйл явдлаас Сири улсыг зөвхөн улс төрийн зохицуулалт л аврана гэж Хейсам Манаа өөрийн зүгээс мэдэгдсэн байна. Бидний саналыг Сирийн сөрөг хүчний үндэсний эвсэлийн зарим удирдагчид хуваалцаж байгаа гэж Зохицуулах хорооны зохицуулагч хэлсэн байна. “Цэргийн командлагчдын зарим нь, төрийн байгууллагуудын ихэнх нь” ийм саналтай байгаа гэж тэр нэмж хэлсэн байна.