ТБ-ны шинэ удирдагчийг Владимир Путин сонгосон байна, гэхдээ нэрий нь хэлсэнгүй гэж өнөөдөр оросын “Ведомости” сонинд бичсэн байна. Амралтын өдрүүдэд Волгода мужаар ажлын айлчлал хийхдээ ОУ-ын ерөнхийлөгч Оросын ТБ-ны даргын томилгоо бүхний хувьд санаандгүй зүйл болно гэж хэлсэн юм. “Санаандгүй зүйл болно гэхдээ та бүхэнд таалагдана гэж” Путин сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа мэдэгдсэн байна. ТБ-ны одоогийн дарга Сергей Игнатьевийн бүрэн эрхийн хугацаа 6-р сарын 24-нд дуусч байгаа юм. Ерөнхийлөгчийн саналаа Төрийн Думд 3-р сарын 24-нөөс өмнө оруулах ёстой юм. ОХУ-ын ТБ-ны тэргүүнээр ерөнхийлөгчийн туслах Эльвира Набиуллина тавигдлаа гэж би зүүдэллээ гэж Сангийн яамны орлогч сайд асан Алексей Саватюгин “Фэйсбук” дэх өөрийн хуудсандаа бичсэн байна. Энэ нь зүүд бишээ тэрээр нэр дэвшигчдийн дунд байгаа гэж хэд хэдэн санхүүчид “Ведомости” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Набиуллина ТБ-ны тэргүүний суудлыг эзлэх гол хүний нэг гэсэн ОХУ-ын Сангийн яам мэдээллээс иш татан “Известия” сонин бичсэн байна. “Сангийн яамны тэргүүн асан Алексей Кудринд энэ суудлыг санал болгосон боловч тэрээр татгалзсан байна. Ер нь Набиуллина л болох байх, учир нь засгийн газрын сүүлчийн хуралдаан дээр түүний тухай илүүтэй хэлэлцсэн гэж” “Известия” сонинд ярилцлага өгсөн хүн тэмдэглэсэн байна.