Эрт урьд цагт тэмээн сүрэг Арктикад амьдарч байжээ. Үүний нотолгоог канадын эрдэмтэд гаргажээ. Хойд туйлын Элсмир арал дээр тэд нэг бөхтэй тэмээ дромадерын олдворыг олжээ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар 3,5 сая жилийн өмнө тэнд амьдарч байжээ.

Элсмир арлаас Хойд туйл хүртэл 800 гаруй км зайтай. Туйлын шөнө тэнд ойролцоогоор таван сар гаруй үргэлжилдэг. Өвөл агаарын температур -50 С хүртэл хүйтэрдэг байна. Цаг агаарын ийм нөхцөлүүдийг “цөлийн хөлөг онгоц “ хэрхэн яаж давж байсан бол?

Учир нь гэвэл, 3,5 сая жилийн өмнө дэлхий дээр одооноос хавьгүй дулаахан байжээ. Тэсгэм хүйтэн Арктик одоо л ийм байгаа болохоос өмнө нь сэрүүвтэр ердийн цаг ууртай байжээ. Тэнд өргөн навчист модтой ой шугуй байжээ. Тиймээс манай тэмээнүүдийн илэнц хуланцууд тэнд туйлийн өдрийг /сард таван өдөртэй / гаргаж, дараа нь илүү дулаан газраа буцаж ирдэг байжээ.

Өмнө нь тэмээнүүдийн яс Алескаас олдож байсан, гэхдээ эрдэмтдийн үздэгээр канадын Арктикийн олдвор илүү чухал юм, яагаад гэвэл, энэ нь хойшоогоо 1200 км зайтай газраас олдсон.

Тэмээнүүдийг Хойд -Америк руу Берингийн хоолойгоор дамжиж Евразиас очсон гэж үзэж байна. Чухамдаа энэ газар нь эрт цагт Аляскийг Чукоткатай холбож байсан хэсэг хуурай газар байсан гэж үздэг юм. Ташрамд хэлхэд, Ази болон Африкийн цөл, тал газруудад л тэмээний толгойн тоо хязгааргүй байдаг. Энэ тухай Москвагийн багшийн их сургуулийн амьтан судлал ба экологийн тэнхимийн профессор Владимир Бабенко ийн ярьж байна: «Тэмээний төрөлд Өмнөд-Америкийн тэмээн гөрөөс болон бусад тэмээн төрлийн гуанако болон викунья зэрэг амьтдыг харьяалдаг байна. Эндхийн хүйтэн уур амьсгалтай газар огтхон ч бөхгүй тэд нилээд тархажээ. Тэмээн гөрөөс, гуанако болон викуний үс арьс нь хамгийн дуулааханд тооцогддог байна. Мэдээж хэрэг, тэмээний ноос ч мөн адил» гэж хэлсэн.

Тэмээ нь гайхамшигтай тэсвэр хатуужилтай бөгөөд энэ чанар нь түүнд цаг уурын ер бусын байдлыг давархад тусладаг. Элсмир харлаас олдсон “Туйлын” тэмээ нь орчин үеийн дормадеруудаас илүү бие томтой байжээ. Тэр үеийн тэмэээний өндөр нь 2м 70 см бөгөөд жин нь 900 кг байжээ. Сонирхуулахад, канадын судлаачдын үзэж байгаагаар, “тэмээний” шинж чанартай өргөн таваг, нүд, бөх нь Арктикад амьдралд дасан зохицох явцад бий болсон байж болзошгүй аж.