Хятадын шинэ төр засаг өөрийн эхний цохилтуудаа штабуудад өгч эхлэнэ. Авилга, хээл хахуул, хүнд суртал гол байнууд юм. “Хоёр удаагийн чуулган дээр” сүүлийн 15 жилийн засгийн газрын хамгийн өргөн хэмжээний өөрчлөлтийг хийнэ гэж зарлалаа. Яамд, байгуулалгуудын нийт тоог цөөрүүлхээс гадна тэдний бүрэн эрхий нь өргөжүүлнэ.

Төмөр замын яамыг өөрчлөн шинэчлэх явдал хамгийн дуулиантай “огцруулалт”болно. 2011 онд огцруулсан тус яамны сайд асан Лю Чжизюнийг авилгалын хэрэгт буруутгаж мөрдөн байцааж байна. Тус яаманд албан тушаалаа хортойгоор ашигласан болон төсвийн хэргийг үрэн таран хийсэн хэрэг удаа дараа гарсны дараа 10 хэргийг шүүхэд өгөөд байна. Энэхүү амаргүй өв тээврийн яаманд шилжих болно.

Сүүлийн үед гэр бүл төлөвлөлтийн комиссийн ажил дээрхээс ч дутахгүй шуугиан тариад байна. Энэ комисс “нэг гэр бүлд нэг хүүхэд” уриан дор ажиллаж байсан юм. Энэ байгууллагын ажилтнууд орон нутагт эмэгтэйчүүдийг үр хөндүүлхийг албадан шаардаж ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж байжээ. Энэ явдал олон нийтийн эгдүүцлийг төрүүлсэн юм. Энэ комиссийг эрүүл мэндийн яаманд шилжүүлхээр төлөвлөж байна. Энэхүү зохион байгуулалтын өөрчлөлт нь төлөвлөгөөтэйгээр хүүхэд төрүүлэх бодлогод нөлөөлөхгүй. Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер ОДХ радиод ярилцлага өгөхдөө үүнд анхааралаа хандууллаа: «Энэхүү өөрчлөлт нь шинэ байгууллага хоёр дахь хүүхдээ төрүүлхийг зөвшөөрнө гэсэн үг үү гэж “хоёр чуулганы” хүрээнд болсон хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчид асуусан байна. Үгүй, хүүхдийн тоог хязгаарлах бодлого хэвээрээ гэж засгийн газрыг өөрчлөн шинэчлэх асуудлыг хариуцсан төлөөлөгч хариулсан байна» гэж тэр ярилаа.

Шинэ бүтэцэд эмийн болон хүнсний бүтээгдхүүнд хяналт тавих Улсын удирдах газар “албан тушаал” ахилаа. Энэ газар Улсын хорооны эрх мэдэлтэй болно. Хүнсний болон эмийн бүтээгдхүүнийн чанарт тавьж байгаа хяналт үнэхээр доод хэмжээнд байгаатай энэ алхам нь холбоотой бололтой. Сүүлийн үед Хятад улсад хугацаа нь дууссан хүнс, эм, хулхи бараа зарах явдал дээд цэгтээ хүрсэн юм. Засгийн газрын бүтцийг өөрчлөж байгаа явдал төрийн байгууллагуудын хүнд суртал болон авилгалын түвшинтэй төр засаг хайр найргүй тэмцэхээр шийдснийг харуулж байна. Үүнээс гадна хэд хэдэн яамд эдийн засгийн өөрчлөлтийг саатуулж байсан юм. Засгийн газрыг хөнгөхөн сэгсэрч байгаа явдал энэ саад тотгорыг арилгах юм гэж Яков Бергер үзэж байна: «Энэхүү өөрчлөлт нь зарим нэгэн хүнд сурталын байгууллагуудын ясжсан байдлыг ганхуулаж онцгой өөрчлөлтүүдийг хийх юм. Жишээ нь, одоо маш хурц тавигдаад байгаа орлогыг хувиарлах системийг өөрчлөн шинэчлэх асуудал байна. Шинэ удирдлага цэвэрлэгээг өөрсдөөсөө буюу төв аппартаасаа эхлэж байгаа нь цаашдын шинэчлэл амжилттай хөгжинө гэсэн найдвар төрүүлж байна» гэж тэр ярилаа.

Бүтэцийн өөрчлөлтийн явцад БНХАУ-ын Тэнгис судлалын удирдах газрын үүрэг мэдэгдэхүйц дээшилсэнд ажиглагчид зүй ёсоор анхаарлаа хандууллаа. Тэнгис далай дахь Хятад улсын ашиг сонирхолыг өмгөөлөн хамгаалахтай холбоотой тус газрын ажил үүргийг хүчтэй болгосон байна. Энэхүү өөрчлөлт шинэчлэлт нь Дорнод Хятадын тэнгист Япон улстай, Өмнөд Хятадын тэнгист Вьетнам, Филиппин улсуудтай нутаг дэвсгэрийн маргаан ид өрнөж байгаа үед боллоо. Маргаантай арлууд болон тэнгисийн усан ай савыг өөрийн нутагт хамааруулахын тулд Хятад улс сүүлийн үед нилээд хэдэн зохин байгуулалтын арга хэмжээ авлаа. Үүний дотор тэнгисийн цагдаагийн ажил үүргийг өргөжүүлсэн байна. Байдлаас ажихад энэ бүхэн хятадын засгийн газрын шинэ бүтэцэд тусгалаа олох бололтой.