Даяаршлын цаг уурын өөрчлөлт нь манай гаригийг нилээд өөрчилж болзошгүй юм. Ийм зүйл хэдэн арван жилийн дараа болохдоо л болно гэж нэг хэсэг эрдэмтэд үзэж байхад, харин нөгөө хэсэг нь хэдэн зуун жилийн гэж байна. Гэтэл нэг зүйл тодорхой байдаг. Дэлхийн дуулаарал эхэлсэн бөгөөд үүнийг зогсоох ямарч арга үгүй. Энэ нь хүн төрөлхтөнд чухам юу авчрах бол? Ашиг уу, аюул уу?

Даяаршлын цаг уурын өөрчлөлтийн процессын хариуцлага ямар нэгэн байдлаар хүнд хамаатай. Хүмүүс хот суурин барьж байгуулж, шинэ үйлдвэрийг нэмэгдүүлэхийн хамт “агаарыг” халааж байдаг. Гэхдээ гол хүчин зүйл биш. Манай гариг өөрийн хүйтрэх болон халах үеүдтэй .

Ойрын хэдэн жилд цаг агаарын мэдээ яавч баярлуулахгуй бололтой. Урьд өмнө гарч байгаагүй эрс тэс хүйтэн, ган гаичг, далайн шуурганууд болон үерүүд нь олонтоо гарах аж. Цаг уур тэнцвэртэй байдлаасаа нэгэнт гарчээ. Ази тивд мөс хайлж, ган гачиг болно. Тэгвэл хойд хэсэгт амьдардаг хүмүүст мөс хайлах нь харин ч бүр ашигтай болж мэдэх нь байна гэдэгт Олон улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн төвийн Стратегийн төлөвлөлт болон түншлэлийн хүрээлэнгийн захирал Владимир Бердин итгэлтэй байна: «Орос улсын тухай ярих юм бол, Хойд тэнгисийн замаар хөлөг онгоц явах үеийг нэмэгдүүлсэн нь эерэгээр нөлөөлөх юм. Түүнчлэн ургалмлын үржил шимтэй үе бас нэмэгдэнэ, энэ нь хөдөө аж ахуйд бас нэг нэмэх болно. Мөн халаалтын улирлын хугацаа багасна, үүнтэй холбогдон хэрэглээний түлшний нийт хэмжээ багасна» гэж хэлсэн.

Хойд хэсэгт үнэхээр дулаарах болно. Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, одоо тундрт дулаан орны урагмлууд дасч эхлээд байгаа аж. Гэхдээ дулаарал нь хүн төрөлхтөнд бас багагуй чирэгдэл учруулна гэж Дэлхийн онгон байгалийн сангийн цаг уурын хөтөлбөрийн тэргүүн Алексей Кокорин үзэж байна: «Даяаршлын дулаарал бол зүгээр нэг температур нэмэгдэж байгаа зүйл огт биш юм, энэ нь дэлхийн тэнгисийн түвшин нэмэгдэж байгаа юм. Энэ нь азийн томоохон хотуудын эргүүдэд онцгой аюултай гэдэг нь ойлгомжтой. Түүнчлэн энэ нь жижиг арлуудын улсуудын хувьд ч муу нөлөөтэй» гэж хэлсэн.

Гэхдээ Орос болон Канадад өвөл илүү дулаахан болчвол, магадгүй нэг зуун жилийн дараа хойд тэнгис ч мөснөөсөө ангижрах ч юм билүү. Ингэхдээ оросын эргийн дагуу төдийгүй Хойд-баруун замаар : Канад, Гренландын эргүүдээс шууд Берингов хоолойгоор дамжин Азийн орнууд руу. Ингэхдээ өмнө зүгт, эсрэгээр бүр хүйтэрнэ. Эрдэмтэд Антарктидад мөсөн уул нэмэгдэж байгаа тухай сануулсаар байна. Энэ ч гэсэн бас л зүй тогтолтой юм.