Орос улсад Масленица эхэллээ. Эгнэ бол долоо хоног үргэлжлэх ардын зугаалга, хуур баяр болон зочны ширээ юм. Оросын үнэн алдартны сүмээс энэ нь Гэгээн Христын ням гаригаар өндөрлөх Их мацагт бэлтгэх үе гэдгийг сануулж байдаг юм. Энэ жил улаан өндөгний баяр –Пасхаг сүсэгтэнүүд 5-р сарын 5 –нд тэмдэглэнэ.

Энэ жилийн Масленица нилээд хожуу тохиож байна. Энэ ньбилгийн тооллоор тэмдэглэх Улаан өндөгний баяраас шууд хамааралтай байдаг. Энэ тухай Сретенскийн шашны сургуулийн хамба лам  Вадим Леонов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийн өгүүлсэн юм: «Пасха буюу улаан өндөгний баярыг билгийн тооллоор тэмдэглэдэг. Энэ нь сарны, нарны хуанлитай нягт холбоотой байдаг. Энийг өвөрмөц зурхайн аргаар гаргадаг. Үүнтэй уялдаад Улаан өндөгний баяр хүртэл 7 долоо хоног Их мацаг үргэлжилэх бөгөөд үүнээс өмнөх долоо хоногт Масленичная /Шар тосны долоо хоног/ болдог ёстой. Пасхаг тэмдэглэх тов шилжидгийн нэгэн адил, шар тосны долоо хоног ч бас шилждэг» гэж хэлсэн.

Ихэнхи хүмүүс Масленицаг бөөгийн баяр гэж үздэг. Үнэхээр энэ баяр нь Оросд эрт дээр үеэс үүдэлтэй юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар, христийн шашнаас өмнө үед энэхүү баяр нь хаврын өдөр шөнө тэнцэхэд зориулагдсан баяр байсан бөгөөд энэ үе нь олон үндэстэнүүдийн хувьд шинэ жилийн эхлэл байдаг хийгээд түүнчлэн өвлийг үдэж, хаврыг угтадагтай зан үйлүүдтэй нягт холбоотой юм. Тэгвэл ариун алдартаны шашинты лам нарын үзэж байгаагаар, энэ баярын нэр л гэхэд христсийн утга агуулгатай төдийгүй сүмийн уламжлалтай нягт холбоотой гэдэг аж. Энэ тухай Гэгээн Александр Невскийн сүмийн даа лам Игорь Фомин иян ярьж байна: «Энэ долоо хоногоос мацаг барих өдрүүд эхлэнэ. Хоол хүнсний хувьд бид махнаас түдгэлздэг, оюун санааны хувьд лхагва баасан гаригуудад тусгай мөргөл үйлддэг. “Седмица” долоо хоногийн заншил ёсоор уг баярыг тэмдэглэх боломжгүй хүмүүсийг дайлж цайлах болон ядуу хоосон хүмүүст өглөг өгч, аль болох нигүүлсэн зөөлөн сэтгэл гаргаж байх ёстой. Нигүүлсэн сэтгэл гэдэг бол хүнийг тэнгэрийн диваажинд аваачдаг. Тиймээс энэ өдрүүдэд ойр дотны хүмүүстээ анхаарал халамж тавих нь маш чухал» гэллээ.

Бидэнд хүрсэн ардын уламжлал ёс заншлуудад Масленицагийн өдөр бүр уламжлалт нэг нэртэй аж. Тэдгээрийн тус бүрд нь өөрийн зан үйл байх бөгөөд утга нь зочилж, зочин хүлээж авч, баярлаж цэнгэх нэг л утгатай юм. Онцгой өдөр бол ням гариг. Өглөө эртээс аваад үдеш орой хүртэл бусдаас уучлал гуйж, бусдыг уучлах хэрэгтэй. Эрт үед чухамдаа энэ өдөр Масленицаг үдэх ёслолыг явуулж байжээ. Орос улсын янз бүрийн хотуудад дэрсээр мануухай хийж, түүнийгээ хүндэтгэлтэй нь аргагуй шатаах юм уу, булдаг байв. Гэхдээ мануухайг шатаах нь христийн зан үлйтэй огт хамаагүй гэж Игорь Фомин ярьж байна: «Энэ бол цэвэр бөөгийн зан үйл юм. Энэхүү үйлийг саяхнаас сэргээгээд байна. Гэхдээ үүнд сүм сөрөг хандаж байна. Ямар нэгэн юмыг үдэх гэдэг нь бол тэнэг зүйл. Бид өвлийг гаргаж өгөх биш, харин хаврыг, Пасхаг угтах ёстой юм» гэж хэлсэн.

Масленица баярын нэг бэлэг тэмдэг бол бин юм. Сайн ээзгтэй нар өөрийн бин хийх өвөрмөц жортой байдаг. Харин гал тогооны ур чадвараас хол байдаг хүмүүс тус улсын янз бүрийн хотдуудад өргөнөөр зохиогдож байгаа ардын зугаалганууд дээр ирж бин идэх боломжтой. Эдгээр зугаалга нь өнөөдөр 3-р сарын 11 нд эхэлж байна. Тэмцээн уралдаанд оролцохыг хүссэн хэн бүхэн энэхүү баярын хүрээнд зохиогдох өргөн олны биеийн тамирын арга хэмжээнд биечлэн оролцох боломжтой. Түүнчлэн гудамж талбайнуудад театрын тоглолтуудыг амтархан үзэх боломжтой.