НҮБ-ын шинэ хориг арга хэмжээ, америк, өмнөд солонгосын цэргийн хамтарсан хээрийн сургуулийн хариуд Умард Солонгос улс Сөүл, Вашингтоныг галан тэнгист живүүлнэ гэж амлаад, үл довтлох тухай гэрээ болон эвлэрэлийн хэлэлцээрээс гарч байгаагаа зарлалаа. Харин энэхүү заналхийлэл, сүрдүүлэг Өмнөд Солонгос улсад нэг их онцгой сэтгэгдэл төрүүлсэнгүй. Ялангуяа умард солонгосын сүрдүүлэгт хандаж байгаа өмнөд солонгосын цэргийнхний хандлага ер бусын байлаа. Байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан ч гэлээ өнгөрсөн амралтын өдрүүдэд цэргийнхий томоохон бүлэг тэр дундаа генералууд хэнэг ч үгүй гольф тоглож байжээ. Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан энэ явдлын талаар арга хэмжээ авч байгаа мэт жүжиглэх хэрэг ч гарсан байна.

Пхеньяний сүрдүүлгийг Өмнөд Солонгос улсын хүн ам ч нэг их тоосонгүй. Өмнөдийнхөн иймэрхүү сүрдүүлгийг сонссоор байгаад бүр дөжирсөн юм. Пхеньяний могжгор сэлэмээр хий хоосон даллах явдал ихэнх тохиолдолд агаарт замхардаг юм. Сөүлийг галан тэнгист живүүлнэ гэсэн сүрдүүлэг анх удаа 1993 онд сонсогдсон юм. Харин эхэндээ энэ сүрдүүлэг нилээн аймшигтай сонсогдож байсан юм. Харин байнга давтаад байхаар өмнөд солонгосчуудын тархинд үйлчлэх хүчээ алдаж эхэлсэн юм. Эвлэрэлийн хэлэлцээрээс гарна гэсэн мэдэгдэл 1996 оноос хойш байнга сонсогдсоор байна. Харин 2009 оны 5-р сараас хойш Солонгосын хойг дайны байдалд байна гэж БНАСАУ-ын засгийн газар байнга мэдэгдэх болсон юм. Өөрөөр хэлвэл Умад Солонгос улс тэр үеээс эхлэн АНУ-д дайн зарласан гэсэн үг. Харин Вашингтонд үүнийг огт анзаарахгүй байгаа юм.

Өмнөд солонгосын хэвлэлийн өнгө аяс таалагдаагүй учраас 2012 оны 8-р сард умар солонгосын засгийн газар тун ойрын үед өмнөд солонгосын хамгийн гол хэвлэлийн газрын редакцийн эсрэг чиглэгдсэн өш хонзонгийн цохилтыг умард солонгосын цэргийнхэн өгөх болно гэж мэдэгдэж байсан юм. Мөн 15 жилийн өмнө Кэй-Би-Эс өмнөд солонгосын телевизийн сувгийн эсрэг иймэрхүү сүрдүүлэг сонсогдож байсан юм. Харин тэр сонины редакцийнхантай юу ч тохиолдсонгүй байсан газраа байж л байгаа гэнэ. Нөгөө Сөүл нь бас галан тэнгист живээгүй гэнэ. Эвлэрэлийн хэлэлцээрээс гарна гэж мэдэгдсээр байгаа ч гэлээ үнэн хэрэг дээрээ 38-р уртрагын дагуу бие биенээ сөрөн зогсож байгаа хоёр армийн харилцааг зохицуулсаар байна.

Пхеньянийн догшин ширүүн мэдэгдэл ямар ч утгагүй зүйл үү? Үгүй тэгж бодож болохгүй, утгагүй байсан бол энэ мэдэгдлүүдийг юу гэж хийх вэ? Пхеньяний төрийн эрхийг барьж байгаа хүмүүс тэнэг хүмүүс биш!!! Эдгээр сүрдүүлэгүүдийн урсгал нь умард солонгосын дипломат ажиллагааны арга барил болсон юм. Умард Солонгос улсын цөмийн 3 дахь туршилтыг шүүмжилж, БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай АЗ-ийн шинэ тогтоол болон америк, өмнөд солонгосын хээрийн сургуульд сэтгэл дундуур байна гэдгээ Умард Солонгос улс дэлхий дахинд харуулаад байгаа юм. Энэ нь умард солонгосын өөрийн гэсэн өвөрмөц дипломат хэл юм. Жишээ нь бусад улсуудын дипломатчид “болж буй үйлд явдалд сэтгэл дундуур байна” гэж ярьж байхад Пхеньян хөршүүдээ газрын хөрснөөс арчина гэж ярьж байдаг юм. Гэхдээ үүнээс болж мэдээний утга өөрчлөгдөхгүй байгаа юм. Харин Сөүлд энэ хэлийг зөв ойлгодог бөгөөд нэг их сандардаггүй юм.