Британь, Грек болон Итали улсууд нь Нигерт исламистуудад барьцаалагдаад байсан гадаадын хүмүүсийг цаазалсан тухай мэдэгдэв. Уг аллага нь сүүлийн хэдэн арван жилд Нигерт гарсан гадаадын ажилчдын эсрэг хүчирхийллийн хамгийн харгис нь болжээ.

Нигерийн хойд хэсэгт төвлөрдөг “Ансару” хэмээх экстремист лалын бүлгэм өмнө нь ливаны Setraco компаний объект дээр ажилладаг 7 хүнийг барьцаалсан юм. Гурван долоо хоногийн өмнө тус улсын тайван бус Баучи районоос дөрвөн ливан, хоёр нь сири, нэг британь, нэг грек болон нэг итали хүн хулгайлагдсан тухай даваа гаригт британий “Файненшл таймс “сонин бичжээ. Британий засгийн газарт мэдээлэл бий “барьцаанд байсан эдгээр хүмүүс алагдсан бололтой “ гэсэн гэж “Форин-офис”-ын тэргүүн Уильям Хейг мэдэгдэв. Тэрээр эл аллагыг дэндүү харгис хүйтэн гэж эрс буруушаав. Грек болон Италийн ГХЯ -нууд нэгэн адил “Ансару”-д баривчлагдсан өөрсдийн иргэдийг алагдсан тухай батлан мэдэгдэв.

Экстремистууд мэдэгдэлдээ, Нигерийн болон Британий тутсгай албаныхан барьцаанд байсан хүмүүсийг суулах гэж байгаа тухай ирсэн тул, тэдгээрийг хороосон гэжээ. Нигерийн засгийн газар хийсэн мэдэгдэлдээ, барьцаанд байсан хүмүүс алагдсан тухай ямарч мэдээ аваагүй гэжээ.

Нигерийн хойд хэсэгт гарч байгаа гэмт хэргүүдийн олон хүчирхийлийн ихэнхийг мусульманы шашны “Боку Харам” бүлгийн экстремистүүд үйлдэж байгаа бөгөөд тэд үүнийг өөрсдийн боловсруулсан хөтөлбөрт үндэслэн явуулж байгаа аж. Экстремистууд бүлгэмээсээ өрх тусгаарлан өөрсдийн бүлгийг байгуулсан баримт иржээ. Тэдний дунд “Хар Африкад мусульманыг хамгаалах тэргүүн “ хэмээн өөрийгөө нэрлэж байгаа “Ансару” байна. Британий тусгай албаныхан “Ансаруг“ “Аль-Каидатай” өргөн холбоо сүлбээтэй террорист байгууллага гэж үзэж байна.