Египтийн ДХЯ- ны сайд Мухаммед Ибрахим ням гаригт түүний тэргүүлдэг албан байгууллага руу дайрсан болон ташаа мэдээ тараасанд сэтгүүлчдийг буруутгав. Түүний ярьснаар, полицынхан жагсагчдыг тамлаж, байлдааны сумаар буудаг нь гүтгэлэг ажээ.

Египтэд энэ оны 1-р сард хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид анх удаа полицтэй сөргөлдсөн. Тэр үед хотын цэнгэлдэх хүрээлэнд эмх замбараагүй байдал дэгдээсний улмаас хэдэн арван хүн амь насаараа хохирох болсонд хамааралтай хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд Порт –Саид хотын шүүх цаазын ял өгсөн юм.

“Хьюман райтс уотч” олон улсын хүний эрхийн байгууллагын гаргасан мэдээгээр, нэгдүгээр сард гарсан эсэргүүцлийн жагсагчдаас өөрсдийгөө хамгаалахын тулд полицынхан жагсагчдын өөдөөс гал нээсэн. Түүнчлэн тэд заналхийллийн дараа ч буудлагаа үргэлжлүүлж байсан аж.

“1-р сарын 25 наас /2011 оны/ хойш бид нэг ч удаа буудаагүй. Нэг ч сумаар шүү”гэж сайд Ибрахим буруушаалтыг няцаав.

Өнгөрсөн долоо хоногт Египтэд дахин эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд Порт-Саидад хөлб бөмбөгийн хөгжөөн дэмжигчид полицтэй дахин сөргөлдөв.