Алдарт АВВА хамтлагт зориулсан музей 2013 оны 5-р сарын 7 нд Стокгольмын Юргорден арал дээр хаалгаа нээгдэнэ гэж Vizit Sweden сайтаас иш татан Интерфакс мэдээлжээ.

Музейн үзмэр Юнас Окерлундын 360 градусын дэлгэцтэй кинотанхимаас эхлэнэ. Түүнчлэн музей үзэгчдэд АВВА хамтлагийн тав дахь гишүүн байх боломж олгох ажээ. Тэд тус хамтлагийн бичлэгийн студид орж, АВВА хамтлагийнхны хувцаснуудаас өмсөж үзэх боломжтой юм.

“Шинэ музей 1970-198О-аад онуудад нэрд гарч байсан тус хамтлагийн уур амьсгал, дуу хөгжим болон ер бусын алдар нэрийг өгүүлж байна. Энэ нь өвөрмөц хөжгмийн төсөл юм. Төсөл нь хүмүүсийг тайзаны ард төдийгүй, үзэгчдийн танхимд урьж байна “гэж АВВА хамтлагийн гоцлол дуучин Бьорн Ульвеус үзэж байна.

Уг үзэсгэлэнг тус хамтлагийн стилист асан Ингмари Халлинг санаачилжээ.