Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшиж байгаа Миранда мужийн захирагч Энрике Каприлес ням гаригт утс улсын төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөх тухайгаа батлан мэдэгдэв. Тэрээр даваа гаригт 3-р сарын 5 –нд нас барсан төрийн тэргүүн Уго Чавесын гашуудал дууссаны дараа ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигчээр албан ёсоор бүртгүүлнэ.

Орон нутгийн ХМХ-үүдийн тэмдэглэж байгаагаа Каприлес нь ерөнхийлөгчийн өмнөх сонгуулиудад нэр дэвшиж байсан боловч, ялагдал хүлээж байжээ.

Сонгуульд засгийн газраас тус улсын ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг тангараг өргөж хүлээгээд байгаа Николас Мадуро төлөөлөх болно. Чавес түүнийг ээлжит хавдарын мэс засал хийлгэхээр Гавана явахынхаа өмнө өөрийн залгамжлагчаар томилсон юм.

Венесуэлийн сонгуулийн комисс ерөнхийлөгчийн сонгуулийг 4-р сарын 14 –нд явуулах тухай зарласан. Олон нийтийн санал асуулгын дүнгээр өмнө нь Чавесын бодлогыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн Николас Мадуро ялалт байгуулах илүү боломжтой байна.