“Масленица”/”Шар тосны “/ баяр нь Орос улсад даваа гаригт буюу “Их мацагийн ” өмнөх сүүлийн долоо хоногт эхэлдэг. Масленица баярыг тэмдэглэх ёс эрт дээр үеэс үүдэлтэй юм. Славяны христос бусад шашинтнууд хаврын улирлын энэ үед өвлийг үдэж, хаврыг угтаж баяр хийдэг байсан тухай “Интерфакс” агентлаг бичжээ.

Одоо үед оросын уламжлалт “Масленица” тэмдэглэх ёс заншил нь шашны уламжлалаас хол болсон бөгөөд зугаа цэнгээний шинжтэй болсон. Гэхдээ үнэн алдартны шашны зүгээс эл үед хандах хандлага арай өөр: уг баяртай холбоотой баяр баясгалан нь шашны гүн гүнзгий итгатай бөгөөд үүний цаана муу хар санааныг ялан дийлэхийг агуулж буй юм.

Долоо хоног үргэлжлэх “Масленица” нь Христосын амилсан баяраар өндөрлөдөг “Их мацагийн” бэлтгэл юм. Энэ хугацаанд сүсэгтэн олон Бурхны тухай илүүтйэ их боддог .

“Масленица” нь ардуудад шашны зан үйлээс ангид хаврын баяр болж ирсэн. Энэхүү баярыг тэмдэглэхээс татгалзсан хүн “гашуун зовлонд унаж, муугаар төгсөнө “гэж үздэг байв. “Масленица” баяраар өргөн олны зугаалга болж, бин хайрдаг.