Япон улсын ерөнхий сайд Синдзо Абэ 2011 оны 3 –р сарын 11 –нд тус улсад гарсан хүчтэй газар хөдлөл болон цунамийн хоёр жилийн ойг тохиолдуулан Интертээр дүрс бичлэгээр үг хэллээ.Тэр хэлсэн үгэндээ Япон улсын нэрвэгдсэн районуудад урьдын адил тусламж шаардагдаж байгаа тухай тэмдэглэв.Энэ өдөр Япон даяар газар хөдлөлтөнд нэрвэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн арга хэмжээнүүд явагдана. Тус улсын нийслэл хотод болох эмгэнэлийн арга хэмжээнүүдэд Японы хаан гэргийн хамт болон ерөнхий сайд болоод засгийн газрын гишүүд оролцоно .2011 оны 3 –р сарын 11 нд тус улсын зүн-хойд хэсэгт 9,0 баллын хүчтэй газар хөдлөсөн. Үүний дараа өмнө үзэгдэж байгаагүй 10-15 метрийн өндөртэй аварга цунами гарсан.Нас барсан болон сураггүй алга болсноор 18,549 мянган хүн тооцогдож байна. 380 орчим барилгах байгууламж нь бага болон бүрэн сүйрсэн. 315 мянга орчим хүн гэртээ эргэж ирэх боломжгүйгийн улмаас урьдын адил түр хорхогдох байранд амьдарч байна. Тэдгээрийн 150 мянга орчим хүнийг “Фукусима-1” АЦС- ын ослын дараах цацрагийн бохирдолд хордсоны улмаас тус районоос нүүлгэсэн шилжүүлсэн. Ослын улмаас агаарт болон тэнгист цацраг идэвхитэй бодисууд бий болсон. Ослын үр дагаврыг арилгахад болон тогоонуудыг шинэчлэхэд 40 орчим жил шаардагдах аж.