Нигери улсад лалын шашинтнууд 2-р сард барьцаалсан гадаадын 7 хүнийг цаазалсан байна. Барьцаалагдсан хүмүүсийн дунд барилгын компанийн ажилтнууд Англи, Итал, Грек улсуудын тус бүр нэг иргэн, Ливан улсын 4 иргэн байжээ. “Хар Африк дахь лалын шашинтнуудыг хамгаалах тэргүүн отряд” гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэглэл цаазалсан тухай мэдээллийг интернетэд байрлуулсан байна. Зарим нэг мэдээллээс харахад энэ бүлэглэл “Аль-Каида”-тай холбоотой бололтой. Британи болон Нигер улсуудын төр засаг барьцаалагдсадыг чөлөөлөх ажиллагаа явуулсан учир тэднийг цаазалсан гэж дайнчид мэдэгдсэн байна.