Иордан улсын нутаг дээр сирийн босогчдыг бэлтгэх ажилд америкийн мэргэжилтнүүд оролцож байна. Германын долоо хоног тутмын “Шпигель” сэтгүүл өнөөдөр ингэж бичсэн байна. Дор хаяхад 200 босогчдыг америкийн мэргэжилтнүүд бэлтгэсэн гэж сэтгүүлд мэдээлсэн байна. Америкийн мэргэжилтнүүдийг улсын байгууллага, хувийн компаниуд аль нь хөлсөлснийг сэтгүүл тодруулаагүй байна. Иордан улсын өмнөд болон зүүн нутагт байгаа хоёр лагерьт ойрын бүтэн хагас сард “Сирийн чөлөөт армийн” 1200 орчим босогчид сургууль хийх боломжтой гэж “Шпигель” сэтгүүлд бичсэн байна. Сири улсын баруун урд нутаг дахь Дераа хотын дүүргүүдэд байлдаж байгаа дайнчдын 3 толгойлогчидтой иорданын тусгай алба хамтран ажиллаж байгаа гэж тус сонинд бас бичсэн байна.