Америкийн боксчин Бернард Хопкинс өөрийн эх орон нэгт Таворис Клаудаг ялж Олон улсын боксын холбооны хэмжүүрээр хагас хүнд жинд дэлхийн аврагын цолы нь түүнээс булаан авсан байна. Нью-Йорк хотод урьд шөнө болсон 12 раундтай тулаанд шүүгчид санал нэгтэйгээр түүнд ялалт өгсөн байна. Энэхүү тулаанд 48 настай Хопкинс өөрийн дээд амжилтыг эвдэн боксын түүхэнд хамгийн өндөр настай дэлхийн аврага болсон байна. Урьд нь тэрээр хамгийн гол зэрэглэлээр аврага болохдоо 46 настай байжээ.