АНУ-ын төлөөлөгчид болон афганы талибууд жилийн өмнө тасалдсан хэлэлцээрээ өнөөдөр сэргээлээ гэж Афганистан улсын ерөнхийлөгч Хамид Карзай мэдэгдлээ. Хэлэлцээр зогссоноос хойш ямарч ахиц дэвшил гараагүй гэж талибуудын төлөөлөгч Забиулла Муджахид мэдэгдэж Карзайн үгийг няцаасан байна. АНУ болон талибуудын хооронд албан бус хэлэлцээр 2012 оны 3-р сард эхэлсэн боловч ямарч үр дүнд хүрээгүй юм. АНУ-тай хийж байсан хэлэлцээрээ талибууд 3-р сарын дундуур зогсоож, америкийн байр суурийг хэтэрхий тодорхой бус гэж нэрлэсэн юм. Афганы дотоодын яриа хэлэлцээг зохицуулахын тулд “Талибан” хөдөлгөөнтэй хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж АНУ мэдэгдсэн юм. “Талибан” хөдөлгөөнтэй гал зогсоох тухай хэлэлцээр хийхдээ афганы засгийн газрыг заавал оролцуулах ёстой гэж Карзай мэдэгдсэн юм.