Тэнгэр баганадсан байшингийн хэмжээтэй, асар их хурдтай сүүлт од урьд шөнө манай дэлхийн дэргэдүүр нисч өнгөрлөө гэж НАСА мэдээллээ. 140 метрийн голчтой тэнгэрийн биетийг мэргэжилтнүүд тэнгэр баганадсан байшин юмуу, хотын жижигхэн дүүрэгтэй зүйрэллээ. Энэ сүүлт од цагт 42 мянган километрийн хурдтайгаар манай дэлхийгээс 950 мянган километрийн зайд нисэж өнгөрлөө. “Энэ сүүлт одод хаанаас гарч ирж байгааг бид мэдэхгүй байгаа нь хамгийн аймшигтай ” гэж НАСА-гийн одон орныг ажиглах албаны дарга Патрик Паолуччи мэдэгдсэн байна. Хэрвээ энэ сүүлт од дэлхийтэй мөргөлдсөн бол бүхэл бүтэн хотыг устгах байлаа гэж тэр нэмж хэлсэн байна. Челябинск хотод 2-р сарын 15-нд хэлтэрхийнүүд нь унасан солироос энэ тэнгэрийн биет 8 дахин том байжээ.