БНАСАУ-ын дээд удирдлагын нэр хүндийг гутаан доромжилсон мэдэгдэл Өмнөд Солонгос улс хийснийг тус улс “шууд дайн зарласан” гэж үзэж байна. ЦТАК агентлагаас бямба гаригт тараасан Улс орноо энхийн замаар нэгтгэх хорооны төлөөлөгчийн мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. “Умард солонгосын дэглэмийг газрын хөрснөөс арчина гэсэн” Өмнөд Солонгос улсын БХЯ-ны заналхийлэл Пхеньяний эгдүүцлийг төрүүлж байна гэж тэр хэлсэн байна. Иймэрхүү “бодомжгүй мэдэгдэл” хийснийхээ төлөө уучлалт гуйхыг Сөүлээс тус хорооны төлөөлөгч шаардсан байна. Вашингтон, Сөүлийн даралт шахалтаар НҮБ-ын АЗ БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангаруулах тухай тогтоол гаргасны дараа солонгосын хойгын байдал дайны ирмэгт тулаад байна гэж тус хороонд үзэж байна. “Тус улсад 2-р сард газар доор цөмийн туршилт хийсний хариуд НҮБ-ын АЗ шинэ хориг арга хэмжээ авах тухай тогтоол баталсныг Пхеньян эсэргүүцэн, үл ойшоож байна гэж” БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч бямба гаригт мэдэгдсэн билээ.