НҮБ-ын АЗ пүрэв гаригт БНАСАУ-ын эсрэг авч байгаа хориг арга хэмжээгээ өргөжүүллээ. Пхеньян НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг албан ёсоор эсэргүүцэж Сөүлтэй байгуулсан үл довтлох тухай болон Солонгосыг хойгыг цөмийн зэвсгээс ангижруулах гэрээнүүдээс гарч байгаагаа зарлалаа. Хэрвээ Умард Солонгос тус улсад цөмийн цохилт өгвөл Ким Чен Ыны дэглэмийг устгана гэж Өмнөд Солонгос улс мэдэгдлээ. БНАСАУ-ын хилийн ойролцоо АНУ, Өмнөд Солонгос улс цар хэмжээгээрээ урьд өмнө үзээгдээгүй цэргийн хээрийн сургууль хийж байгаа учир “дайны заналхийлэл” гарч байгаа юм.

БНАСАУ-ын талаарх тогтоолыг НҮБ-ын АЗ-ийн бүх 15 гишүүн улс санал нэгтэй баталсан байна. БНАСАУ 2-р сарын 12-нд цөмийн туршилт хийсний эсрэг тэнцвэртэй хариу өгөх үүднээс энэ тогтоолыг баталсан юм. Энэ баримт бичгийн төсөл дээр ажиллахад Москвагийн тавьсан шаардлага ийм байлаа. Баримт бичгийг АНУ-ын төлөөлөгчид Хятад улстай нягт хамтран ажиллаж боловсруулсан юм. Энэ тогтоол нь умард солонгосын дэглэмийг өмгөөлөгч Бээжин болон Пхеньяний байнгын шүүмжлэгч Вашингтон хоёрын харилцан буулт хийсний үр дүн юм гэж Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн шинжээч Георгий Толорая ОДХ радиод мэдэгдлээ: «АНУ Умард Солонгос улсад хатуу шахалт үзүүлж, хоригыг эрс чангаруулахыг санал болгож байсан юм. Харин Хятад улс энэ шахалтаас болж Пхеньяний дэглэм тогтворгүй болгож, БНАСАУ-ыг шинэ өдөөн хатгалагад турхирч, хойгын байдлыг хурцатгахгүй байхын төлөө байсан юм» гэж тэр ярилаа.

НҮБ-ын гишүүн улсууд банкны гуйвуулагыг болон БНАСАУ-д их хэмжээний бэлэн мөнгө дамжуулахыг таслан зогсоох, гадаадад умард солонгосын банкуудын төлөөлөгчийн газар нээхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг шаардлагууд энэ тогтоолд багтсан байна. Мөн БНАСАУ-ыаас гаргаж, оруулж байгаа ачаанд хатуу хяналт тавихаар заасан байна. Үүний зэрэгцээ энэ удаагийн тогтоол БНАСАУ-ын цөмийн пуужингийн үйл ажиллагаанд тавьсан хоригийн талаарх НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчих нь байж болшгүй зүйл гэдгийг тус улсад хатуу санууллаа. Энэ удаагийн тогтоол нь Пхеньянд ямар нэг байдлаар нөлөөлхийг оролдсон НҮБ-ын 4 дэх багц хориг арга хэмжээ юм.

Оросын ШУА-ийн Олон улсын харилцаа, Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын төвийн шинжээч Петр Топычканов иймэрхүү хориг арга хэмжээ зайлшгүй байсан гэдэгт итгэлтэй байна: «Энэ хориг арга хэмжээ өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэж байгаа юм. НҮБ болон АЗ Умард Солонгос улсын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг эрс хатуу шүүмжилж байгаагийн илрэл нь энэ хориг арга хэмжээнүүд боллоо. Нөгөө талаас хориг арга хэмжээнээс тодорхой үр дүн хүлээдэг. Жишээ нь, улс орныг цөмийн зэвсгийг хөгжүүлхээс татгалзуулах гэх мэт... Энэ өнцгөөс нь авч үзвэл хориг арга хэмжээ үйлчилгээгүй байж болох талтай. Гэхдээ дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй, учир нь зарим нэг улсуудын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд зарим тохиолдолд сайн үр дүн өгч байсан юм» гэж тэр ярилаа.

Хориг арга хэмжээ авсны дараа Пхеньян АНУ, Өмнөд Солонгос улстай сөргөлдөөнөө хурцатгалаа. Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн удирдагч Александр Воронцов нөхцөл байдлыг тайлбарлахдаа: «Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд Солонгосын хойгын байдал хурцдаж байгаа нь үнэн юм. Энэ түгшүүртэй байдлыг анзаарахгүй байвал сохорсон хэрэг болно. Үүнээс гадна мэдэгдэл, заналхийллийг шууд утгаар нь хүлээж авах шаардлагагүй юм. Одоохондоо хатуу мэдэгдлүүдийн солилцоо явагдаж байна, Энэ нь мэдэгдлүүдийн дайн юм. Энэ нь одоо хоосон үг ярианы маягтай байна, гэхдээ энэ хоосон үг яриа нь үндэслэлтэй юм. Энэ хоосон үг яриа нь Солонгосын хойгын байдлын цаашдын хурцадмал нөхцөлийн хандлагыг улам гааруулж байгаа юм» гэж тэр ярилаа.

БНАСАУ-ын хилийн ойролцоо АНУ, Өмнөд Солонгос улс хоёрын хийж байгаа урьд өмнө үзээгдээгүй цэргийн хээрийн сургууль энэ нөхцөл байдалд тогтворгүй байдлын хүчин зүйл болж байгаа юм. Энэ хээрийн сургуульд хоёр талаас 300 мянга хүртэл цэргийн албан хаагчид, үл үзэгдэгч сөнөөгч онгоц болон хүнд бөмбөгдөгч онгоц оролцож байгаа юм. Хээрийн сургуульд америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц нийлнэ гэж хүлээж байна. Хээрийн сургууль болж байгаа тэнгисийн усанд байрладаг арал дээрх цэргийн анги нэгтгэлд Ким Чен Ын пүрэв гаригт ирж зааварчилгаа өгсөн байна. Хэрвээ Шар тэнгист дайснууд өчүүхэн ч гэсэн өдөөн хатгалага үйлдвэл ариун дайн эхлэх тушаал өгнө гэж тэрээр сүрдүүлсэн байна.