Фукусима АЦС-д гарсан ослоос болж тус мужаас нүүлгэсэн 54 мянган хүн 4 жилээс нааш гэртээ очиж чадахгүй. Японы бүх үндэстний “Асахи” сонин өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. АЦС-ийн ойролцоох нутгийн байдлыг үнэлсний дагуу Япон улсын засгийн газар ойрын жилүүдэд хэд хэдэн дүүргээс нүүлгэн шилжүүлэх тухай зарлигийг өөрчлөхөд бэлэн байна. Гэтэл “Асахи” сонин, Япон улсын байгалын гамшиг болон цөмийн ослын хор уршгаас болж хэлмэгдсэн нутгийг сэргээх яамны мэдээнээс иш татан мэдээлэхдээ, ойрын дөрвөн жилд ихэнх хүмүүс гэр орондоо эргэн очиж чадахгүй гэж тэмдэглэсэн байна. Үүнээс гадна хүмүүс эргэж очих хугацааг тодорхойлож чадахгүй хэд хэдэн дүүргийг японы төр засаг тэмдэглэсэн байна. Энэ бүсэд 26 мянган хүн амьдарч байсан 7 суурин газар багтаад байна. “Фукусима-1” АЦС-д осол болсноос хойш хоёр жил өнгөрсний дараа тус мужийн нилээд нутагт цацрагын түвшин буурсан байна. Гэлээ гэхдээ маш өргөн хэмжээний нутаг урьдын адил радио идэвхит бодист хүчтэй хордсон хэвээрээ байна.