Бээжинд болж байгаа Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы депутатууд өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөл буюу засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх саналыг авч үзэж байна. Чуулганы бүгд хуралдаан дээр энэ асуудлаарх илтгэлийг Төрийн зөвлөлийн гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Ма Кай тавьсан байна. Засгийн газрын аппаратыг шинэчлэх төслийн дагуу Төрийн зөвлөлийн харьяаны яамдын тоог 4 нэгжээр хорогдуулна. Төрийн зөвлөлийн бичиг хэргийн газраас гадна 24 яамд, байгууллагууд байх юм. Үүнээс гадна хятадын төмөр замын яамыг өөрчлөнө. Түүний засаг захиргааны үүргийг тээврийн яамд шилжүүлж, үйлдвэрлэлийг хэсгийг дахин байгуулагдах Хятадын төмөр замын компанид хариуцуулах юм байна. Эрүүл мэндийн яам болон төлөвлөгөөтэйгээр хүүхэд төрүүлэх БНХАУ-ын Төрийн хорооны оронд Эрүүл мэнд, төлөвлөгөөтэйгээр хүүхэд төрүүлэх БНХАУ-ын төрийн нэгдсэн хороог байгуулах юм байна. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн бүтэцэд хэд хэдэн өөрчлөлт оруулхаар төлөвлөөд байна.