Голаны өндөрлөгт баригдсан энхийг сахиулагчдыг чөлөөлсөн явдалд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга баяр хүргэлээ. Бүх дэлхийн байгууллагын ажилтнуудын халдашгүй дархан байдлыг дагаж мөрдөхийг Пан Ги Мун сирийн мөргөлдөж байгаа талуудаас шаардсан байна. Хорин нэгэн хүнтэй энхийг сахиулагчдын бүлгийг 3-р сарын 6-нд Сири, Израиль улсуудын хоорондох Голаны өндөрлөгийн завсарын бүсэд олзолсон юм. Израилийн байрлалаас 1,5 километрт байгаа Жамла хотоос сирийн арми гараагүй цагт олзлогсодыг суллахгүй гэж хэт даврагчид эхлээд мэдэгдэж байсан юм. НҮБ хэлэлцээрийн замаар “цэнхэр дуулгатнуудыг” чөлөөлж чадсан байна. Филиппиний цэргийн албан хаагчид Иордан улсын нутаг дэвсгэр дээр байна гэж Дамаскт байгаа НҮБ-ын төлөөлөгч Мохтар Ламани урьд нь мэдээлж байсан юм.