Венесуэл улсын ард түмний сонгосон ямарч удирдагчтай ОУ харилцаагаа нийцүүлэхэд бэлэн байна.Боливарианын БН улсын улс төрийн үйл явцад бусад улсууд хөндлөнгөөс оролцохгүй гэдэгт итгэлтэй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров “Россия-1” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. ОУ Венесуэл улсын ард түмний сонголтыг хүндэтгэн үзэх ба тус тивийн улсуудтай харилцаагаа цаашид хөгжүүлэх болно. Манай улсуудын улс төр, эдийн засгийн ойртолтод Уго Чавес бүх талаараа дэмжлэг үзүүлсэн билээ.

Сүүлийн жилүүдэд латин америкийн улсуудтай ОУ-ын харилцаа мэдэгдэхүйц идэвхижсэн юм. Уго Чавесийн бий болгосон өв уламжлал энэ түншлэлд зөвхөн тус хүргэх болно гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн үзэж байна. Чавесын явуулж байсан бодлогыг бүх тивд өргөн дэмжиж байсан юм. Ямарч нөхцөл байдалд цэрэг техникийн хамтын ажиллагаа болон эдийн засаг, уул уурхай, эрчим хүч болон бусад төслүүдэд удаан хугацаагаар хөрөнгө оруулах явдал нь улс хоорондын харилцааг бэхжүүлдэг юм.

Энэ нь зөвхөн орос, венесуэлийн түншлэлд ч харагдаж байгаа биш бусад бүх улсуудын харилцаанд мэдрэгдэж байгаа юм. Тус улсыг одоо хэн удирдах вэ? Ямар бодлого баримтлах вэ? Харин төрийн эрхийн төлөө тэмцэл аль хэдийн эхэлсэн гэж хэлж болно. Венесуэл улсын дэд ерөнхийлөгч Николас Мадуро боливарианы хувьсгалыг үргэлжлүүлнэ гэж тангараглалаа. Тэрээр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар тангараг өргөлөө. Өнөөдрөөс 30 хүрэхгүй хоногийн дараа ерөнхийлөгчийн хугацаанаас өмнөх сонгуулийн товыг зарлах болно.

Мадурогийн гол өрсөлдөгч бол сөрөг хүчний тэргүүн Энрике Каприлес юм. Уго Чавес бурхан болсонд гүнээ эмгэнэж байна, би түүний өрсөлдөгч байснаас дайсан байгаагүй гэж тэр хэлсэн байна. Тэрээр Николас Мадурод хандаж, ерөнхийлөгчийг сонгоогүй байна, төрийн эрхийг хэн ч хортойгоор ашиглах ёсгүй гэж хэлсэн байна. ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров улс төрийн шудрага өрсөлдөөн болно гэдэгт итгэлтэй байна.

Венесуэл улс болон түүний хилийн чандад илэрхийлэж байгаа маш олон эмгэнэлийн дунд сүүлийн сонгуульд Уго Чавесийн өрсөлдөгч байсан Каприлесийн хийсэн мэдэгдэл миний бодлоор маш зөв байлаа. Энэ их гарз хохиролд гүнээ эмгэнэж байна, би Уго Чавесын өрсөлдөгч байснаас түүний дайсан байгаагүй гэж тэр тэр хэлсэн юм.

Миний бодлоор энэ нь одоогийн үйл явдалд хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм. Улс төрийн үйл явц болон сонгуулийн өмнөх тэмцэл ийм байдалд болно гэж тооцож байна. Венесуэлийн ард түмний сонголтыг ОУ хүндэтгэн үзэх болно. Венесуэл улстай харилцаагаа нийцүүлж байгаа бүх улсууд энэ саналыг дэмжинэ гэдэгт ОУ итгэж байна. Энэ сонголтод саад хийх оролдлого гарахгүй гэдэгт итгэлтэй байна.