Кибер орон зайд сөргөлдөхийг эсэргүүцэж байна гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи мэдэгдэв. Тэрээр дэлхийн сүлжээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, түүнийг бусад улсын бодлогод хөндлөнгөөс оролцох хэрэгсэл болгож хувиргахаас татгалзахыг уриалав.

Ян Зечийн хэлснээр эдүгээ хамтын ажиллагааг зохицуулах дүрэм интернетэд шаардагдаж байна. Хятад улс америкийн тусгай газар, компаниудад хакерын дайралт үйлдэж байна гэж сүүлийн үед АНУ ба өрнөдийн бусад орон Хятадыг зэмлэв. Ян Зечи зохих талуудад хандан хариуцлагагүй зэмлэхээ больж, кибер орон зайн тайван аюулгүй байдлыг хамтран хангахын тулд хамтын ажиллагааг урагш ахиулах тодорхой алхам хийхийг уриалжээ. Хятадын засгийн газраас хакерын ажиллагааг таслан зогсоох тухай хууль батлахаар шийдвэрлэсэн гэж сайд нэмж хэллээ.

Бээжингийн албан ёсны дэмжлэгээр америкийн үйлдвэр, албан байгууллагуудад кибер дайралтыг зохион байгуулж байгаа нь батлагдвал АНУ-ын эрх баригчд тус улсын эсрэг худалдааны хориг тогтоох боломжийг авч үзнэ гэж урьд нь мэдээлсэн билээ. Хятад улсаас ийм зэмлэлийг удаа дараа няцаагаад өөрөө хакерын дайралтын золиос үргэлж болж байгааг тэмдэглэж, ийм дайралтын зарим ул мөр чухам АНУ руу зүглэж байгааг мэдэгдсэн юм.