Дэлхийн 127 улсаас энэ онд Казань хотноо болох зуны Оюутны спортын наадамд оролцох мэдүүлэг аваад байна гэж өнөөдөр «Казань-2013» хэвлэлийн газар мэдээлэв. Европ, Ази, Африк, Америкийн 127 улсаас авсан мэдүүлгүүдээс харахад Дэлхийн оюутны спортын наадамд оролцогчдын тоо 12 мянгаас давна. Мэдүүлгийг 4-р сар хүртэл хүлээж авах юм. Дэлхийн 170 улсын 13 мянга орчим тамирчин наадамд оролцоно гэж Олон улсын оюутны спортын холбоо тааварлав.

Орос улс зохион байгуулагчийн хувьд хамгийн олон 995 тамирчнаа оролцуулах хийгээд тэд спортын гол 13, нэмэлт 14 төрлөөр өрсөлдөх юм. Гадаад орнуудаас АНУ хамгийн олон 600 тамирчнаа ирүүлнэ. Түүнчлэн Хятад, Япон, Их Британи, Польш зэрэг улсын олон тамирчин наадамд оролцох юм.

Дэлхийн оюутны спортын наадам манай оронд анх удаа 1973 онд Москвад явагджээ. Дэлхийн оюутны спортын наадмыг энэ оны 7-р сарын 6-17 өдрүүдэд Казань хотноо 2 дахь удаагаа зохион явуулах юм.