Каракаст Венесуэлийн таалал төгссөн ерөнхийлөгч Уго Чавестай салах ёс гүйцэтгэх албан ёсны ёслолд 55 улсын төлөөлөгчид байлцав. Дараа нь дэд ерөнхийлөгч Николас Мадуро ард түмэндээ хандан үг хэлэв. Тэрээр мөн өдөр төрийн тэргүүний үүрэг түр гүйцэтгэгчийн тангараг өргөв. Мадуро Каракаст хүрэлцэн ирсэн төлөөлөгчдэд талархал илэрхийлээд улс орны дайснуудтай хийх тэмцлийг үргэлжлүүлэхийг уриалжээ. Хувьсгалч Симон Боливарын сэлэмийн хуулбарыг Чавест нөхөн гардуулав. Энэ нь тус улсын хамгийн дээд шагнал юм.

Иргэд бас долоо хоногийн турш Уго Чавестай салах ёс гүйцэтгэнэ. Эрх баригчид ерөнхийлөгчийн шарилыг занданшуулж, Цэрэг-түүхийн музейд байрлуулахаар шийдвэрлэв. Орос улсыг гашуудлын ёслолд төлөөлсөн парламентын дээд танхимын дарга Валентина Матвиенко хамтын ажиллагааны асуудлыг Мадуротай хэлэлцэж, хоёр орны харилцаа стратегийн шинж чанартайг тэмдэглэв. Протоколд заасан ёсоор Венесуэлийн шинэ ерөнхийлөгчийн сонгууль 30 өдрийн дотор явагдах ёстой. Сонгууль аль болох түргэн явулахыг Мадуро уриалжээ.

Гэрэл зураг