Орос улс ховор ургамал, амьтны хууль бус эргэлт, агнуурын төлөө хариуцлагыг чангатгана. Ойрын үед Улсын Дум ийм ажиллагааны төлеөө эрүүгийн хариуцлага хүлээх тухай хуулийн төслийг авч үзэж хэлэлцэнэ. Энэ нь цаг үеэ олсон арга хэмжээ гэж шинжээчид үзэж, экологийн байцаагчдын тоог хэд дахин нэмэгдүүлэх нь чухлыг тэмдэглэжээ.

Улаан номд багтсан буюу ОХУ-ын олон улсын гэрээгээр хамгаалагдсан ургамал, амьтны хууль бус эргэлт, агнуурын төлөө эрүүгийн хариуцлага хүлээх юм. Өнөөгийн байдлаар ийм ажиллагаа явуулсан этгээдийг хоёр жилээр шоронд хорино. Гэвч үнэн хэрэг дээр ийм шинэтгэлийг менген торгуулиор сольж байна. Шинэ хууль ёсоор гэмт хэрэгтэн эрүүгийн хариуцлага хүлээх юм. Ховор ургамал, амьтныг хууль бус агнах  устгах төдийгүй худалдсан этгээдийг ийнхүү хатуу шийтгэх нь чухал гэж Дэлхийн онгон байгалийн сангийн Оросын төлөөлөгчдийн газрын захирал Игорь Честин хэлээд

«Харамсалтай нь манайд худалдааны асуудлыг өнөө болтол зохицуулаагүй. Худалдагчид л энэ талаар хөнөөлт ажиллагаа явуулж байна. Тухайлбал бар агнасан хүнийг шийтгэж байна. Харин энэ барын арьсыг худалдан авсан хүн хариуцлага хүлээлгүй дөнгөж 2 мянган рубль (70 доллар) торгууль төлнө. Энэ нь тэнцүү бус шийтгэл юм. Одоо хуулийн төсөл бэлэн байгаа хийгээд баримт бичиг энэ хүрээний байдлыг үндсээр нь өөрчлөнө» гэв.

Хуулийн төсөлд заасан ёсоор гэмт хэрэгтэн дангаар ийм ажиллагаа явуулсан бол 3 жил хүртэл хугацаагаар шоронд хоригдож, 1 сая рубль (33 мянган доллар) торгууль төлөх юм. Албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн бол шоронд хорих хугацааг 5 жилд хүргэж, торгуулийг 2 сая рубль (65 мянган доллар) болгоно. Зохион байгуулалттай бүлгийг 7 жил хүртэл хугацаагаар шоронд хориж, 2 сая рублийн торгууль ногдуулж, эд хогшилы нь хураана. Гэвч шийтгэлийг ийм арга хэмжээгээр хязгаарлах ёсгүй гэж Игорь Честин үзэж байна.

Дашрамд хэлэхэд хулгайн ан агнуурын төлөө эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн төслийг Дэлхийн онгон байгалийн сангийн шинжээчдийн тусламжтайгаар боловсруулсан гэж Игорь Честин «Оросын дуу хоолой» радиод мэдээллээ. Төрийн тэргүүн, Оросын газар зүйн нийгэмлэгийн тэргүүн Владимир Путин л мөн баримт бичгийг санаачилсан нь тохиолдлын хэрэг биш. Тэрээр ховор амьтныг хэвээр хадгалах асуудалд гойд анхаарал тавьж байна.

Эдүгээ ховор амьтны эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгааг Путин хуулийн төсөлд хавсаргасан зурвастаа тэмдэглэжээ. Орос улсад жил дутам 50 орчим амарын бар агнаж байна. Шинэ хууль улс орны дотоодын байдлыг өөрчлөхөд туслана. Тэр ч байтугай Орос улсаас байгаль орчныг хамгаалах талаар олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлэхэд шинэ хууль тус дөхөм үзүүлнэ гэж биологч Сергей Кручина тэмдэглэн хэлээд

«2000 оны эхээр Орос улс сөнөх даваанд хүрсэн ховор ургамал, амьтны олон улсын худалдаатай холбоотой бүх конвенцид гарын үсэг зурсан юм. Эдгээр баримт бичгийн дагуу манай орон ховор ургамал, амьтны хууль бус эргэлтийг сэрэмжлэх хариуцлага өөртөө ногдуулсан. Оросын эрх баригчид ховор ургамал, амьтны хууль бус эргэлтийн төлөө хариуцлага хүлээх хуульд засвар өөрчлөлт  оруулж боловсронгуй болгох замаар олон улсын практик үйл ажиллагаанд бүрэн нийцүүлж байна» гэв.

Шинжээчдийн тоо баримтуудаас харахад эдүгээ ховор ургамал, амьтны хууль бус эргэлт, агнуур аюултай хэмжээндж хүрчээ. Төв, Өмнөд, Зүүн Африкийн байдал энэ талаар бусдаас сул дорой байна. Бүс нутгийн улсуудын эрх баригчид далдын агнууртай тэмцэхийн тулд зэвсэг, байлдааны техникийг хэрэглэх зэвсэгт анги салбарыг ажиллуулна.