Египетийн 29 мужийн 10-д нь болсон олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд гол төлөв цагдаа нар оролцов. Тэд иргэдийн ашиг сонирхолд нийцэхгүй ёс журам цагдаа нарын гараар хийлгэхгүй байхыг эрх баригчид тухайлбал ерөнхийлөгч Мохаммад Мурсиас шаардав. Өнөөдөр АП агентлаг энэ тухай мэдээллээ.

Жагсагчдын нэг хэсэг нь ДХ-ийн сайдыг огцруулахыг шаарджээ. Цадаагийн хэдэн отряд египетийн хойд хотуудад иргэдийн тэмцлийг дарах дарга нарынхаа тушаалыг биелүүлэхээс татгалзсан байна. Түүнчлэн цагдаа нар ерөнхийлөгчийн  машины цувааг  дагалдан явж, түүний төрөл төрөгсөд болон нийслэл дэх «Лалын ахан дүүс» хөдөлгөөний ажлын байрыг хамгаалахаас татгалзав.

Сөрөг хүчин ба шинэ эрх баригчдын сөргөлдөөн египетийн хувьсгалын хоёр жилийн ойн өмнө хурцадсан байна.