Япон улс Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао(Сенкаку) арлуудыг булаан эзлэсэн  явдал хоёр орны харилцаа ба бүс нутгийн байдлыг хурцатгах шалтгаан болсон гэж өнөөдөр Хятад улсын ГХ-ийн сайд Ян Зечи мэдэгдлээ.

«Япон улсын үйл ажиллагаа Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж, Дэлхийн 11 дайнд байгуулсан ялалтын үр дүн ба дайнаас хойшхи дэлхийн дэг журмыг сорисон юм. Энэ нь япон-хятадын харилцааг хурцатгах,бүс нутгийн тогтонги байдлыг бусниулах шалтгаан болсон» гэж сайд Ян Зечи онцлоод японы талд хандан түгшүүртэй байдлыг даамжруулахаас сэрэмжлэхийн тулд зохих асуудлыг яриа хэлэлцээ, зөвлөлдөөн Хятад улстай хамтран хийх замаар шийдвэрлэхийг уриалав. Хятад-Японы харилцааг урт удаан хэвийн тогтвортой хөгжүүлэх нь хоёр орны үндсэн эрх ашигт нийцэж байна гэж тэрээр үүний хамт мэдэгджээ.

Хятад, Япон улсууд Зүүн Хятадын тэнгисийн олтригт өнгөлзөж байна. Токио түүнийг Сенкаку, Бээжин Дяоюйдао хэмээн нэрлэжээ. 2012 онд японы засгийн газар олтригийн гурван арлыг улсын мэдэлд хурааснаас хойш хоёр талын харилцаа хурцадсан юм. Хятад ч Япон ч олтригийг өөрий нь нутаг дэвсгэр хэмээн үзэж, өөрсдийн эрхийг хамгаалах бодолтой байгаагаа мэдэгдэв.