БНХАУ-ын шинэ дарга ойрын үед ОХУ-д төрийн айлчлал хийнэ. Талууд стратегийн тал бүрийн харилцан ажиллагааны түншлэлийг  улам бэхжүүлэхэд чиглэгдсэн хүчин чармайлт гаргана гэж өнөөдөр БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи мэдэгдлээ.

Тэрээр Бээжинд хууль тогтоох дээд байгууллага - БХАТХ-ын анхдугаар чуулганы хүрээнд хэвлэлийн бага хурал дээр үг хэлэв.Сайдын хэлснээр БНХАУ-ын шинэ төрийн тэргүүн удахгүй ОХУ, Танзани, Конго, ӨАБНУ зэрэг оронд төрийн айлчлал хийнэ. Тэрээр ӨАБНУлсад БОЭХӨ бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Айлчлалын өдөр хугацааг дурдаагүй боловч тус бүлгийн дээд хэмжээний уулзалт 3-р сарын 26, 27-нд Дурбан хотноо болох тухай мэдээлсэн билээ.

Ирэх долоо хоногт БХАТХ-ын чуулганд оролцогчид БНХАУ-ын шинэ даргыг сонгоно. ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин БНХАУ-ын даргаар сонгогдоно.