Өнөөдөр БНАСАУ-ын ГХЯ Умард Солонгос 2013 оны 2-р сард цөмийн туршилт 3 дахь удаагаа хийсэнтэй холбогдуулан тус улсад ногдуулах хоригийг чангатгах НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг албан ёсоор няцаав. БНАСАУ өөрий нь эсрэг АНУ-ын дайсагнах бодлогын хор холбогдол болох тогтоолыг буруушааж, шийдвэртэй няцааж байна гэж БНАСАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгчийн мэдэгдэлд тэмдэглэжээ. БНАСАУ-ын эсрэг дайсагнах бодлогоо хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын АЗ-ийг ашиглаж байгаа АНУ-ын шахалтаар мөн тогтоолыг баталсан гэж Пхеньян үзэж байна.

БНАСАУ цөмийн ба сансрын гүрэн улсын хувьд байр сууриа хатуу тууштай бэхжүүлэхээ мэдэгдэлд онцолжээ. Өнгөрсөн пүрэв гаригт НҮБ-ын АЗ-ийн гишүүд 2-р сарын 12-нд цөмийн туршилт хийсний хариуд БНАСАУ-ын асуудлаар гаргасан тогтоолыг санал нэгтэй батласан билээ. Тогтоолын дагуу Умард Солонгост ногдуулах хоригийг чангатгах хийгээд Пхеньянд хандан өдөөн хатгах ажиллагаагаа зогсоож, Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээнээс гарах шийдвэрээ хянаж үзэхийг уриалжээ.

Бээжин НҮБ-ын АЗ-ийн БНАСАУ-ын асуудлаархи тогтоолыг Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замаар хийсэн чухал алхам хэмээн үзэж байна гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун мэдэгдэв. Үүний хамт АЗ-ийн хориг нь  асуудлыг шийдвэрлэх хэрэгсэл юм гэж өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны тэргуүүн Ян Зечи мэдэгдлээ. Яриа хэлэлцээ бол умард солонгосын асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам хэмээн Хятад улс үзэж байна.

Өнгөрсөн пүрэв гаригт батласан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин БНАСАУ-ын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтын хариуд авсан дэнсэлж цэгнэсэн ухаалаг арга хэмжээ хэмээн нэрлэв. Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаархи зургаан талын хэлэлцээнд буцна гэдэгт Виталий Чуркин найдаж байна.