Британийн эрдэмтэд 50 жилийн дотор хийсэн судалгааны мэдээлэл баримтуудад дүн шинжилгээ хийгээд Антартикын мөсний нийт хэмжээг тогтоов. Антарктикад бараг 26,5 сая шоо км хатуу мөсөн байна гэж тэд үзсэн юм. Антарктикын мөсний хэмжээг мэдэх явдал цаг уурын хэтийн өөрчлөлтийг тааварлах боломж олгоно гэж Британийн Антарктикыг судлах нийгэмлэгийн эрдэмтэд үзэж байна. Мөсөн дорхи антарктикын хуурай газрын талбайг тодорхойлох нь судлагчдын хувьд маш чухал ажил болсон юм.