Өнөөдөр Япон улсын ерөнхий сайд Синзо Абэ БНАСАУ-д улам хатуу хориг ногдуулах НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг сайшаан дэмжлээ. «Тогтоолыг өндөр үнэлж байна» гэж Абэ мэдэгдээд Токио түүнийг үр бүтээлтэй хэрэгжүүлэхийг тэмдэглэв. Тэрээр БНАСАУ-д хандан «өдөөн хатгах ажиллагаанд хэзээ ч оролцохгүй байхы» уриалсан гэж «Интерфакс» агентлаг мэдээлэв. Өчигдөр НҮБ-ын АЗ БНАСАУ-д ногдуулах шинэ хатуу хоригийг сайшаав. Учир нь тус улс НҮБ-ын түрүүчийн хоёр тогтоолыг зерчиж, цөмийн түршилт хийсэн юм. Шинэ хориг умард солонгосын дипломат ажилтнуудыг бас хамрана. Энэ нь Пхеньяний талаархи 4дэх тогтоол хийгээд БНАСАУ-ын банкны ажиллагааг зогсоох, дансы нь битүүмжлэх боломж олгоно. Түүнээс гадна нисэх, хөлөг онгоцуудыг шалгана. Мөн түүнчлэн дипломат ажилтнуудын их хэмжээний бэлэн мөнгө Пхеньяний цөмийн ба пуужингийн хөтөлбөрийн хөгжилд чиглэгдэнэ гэж сэжиглэвэл эдгээр мөнгө хөрөнгийг хураах юм.