Ази Номхон далайн бүс нутаг «хүйтэн дайныг» шатлан өргөжүүлэх талбар болж хувирахгуй гэж дэд адмирал Инь Жоу хятадын ХМХ мэдэгджээ. Хятад улс цэргийн ямар нэг эвсэлд нэгдэж сөргөлдөх гээгүйг тэрээр тэмдэглэв. Хятад улс нутаг дэвсгэрийн асуудлаар Япон ба Зүүн-өмнөд Азийн хэдэн оронтой маргалдаж, цэргийн аюул учруулж мэднэ гэсэн өрнөдийн мэдээллийг дэд адмрал тэгж тайлбарлав. Хятад улс үзэл суртал, улс төрийн дэглэм өөр өөр байсан ч харилцан ашигтай зарчмыг үндэслэн хөрш зэргэлдээ орнуудтай эдийн засгийн хэлхээ холбоог хөгжүүлж байна гэж Инь Жоу тайлбарлан хэлжээ. Хятад, Өмнөд Солонгосын хоорондын бараа таваарын эргэлт жилд 230, Зүүн-өмнөд Азийн улсудын холбооны гишүүдтэй 400 тэрбум долларт хүрснийг дэд адмирал тэмдэглэв.