АНУ-ын конгрессын сенат Жон Бреннаныг ТТГ-ын захирлаар томилох саналыг батлав.63 сенатч мөн саналыг дэмжиж, 34 нь эсэргүүцэв. 57 настай Бреннан саяхан болтол терроризмтэй тэмцэх асуудал эрхлэх ерөнхийлөгчийн туслах байсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түүнийг ТТГ-ын тэргүүний албан тушаалд 1-р сарын 7-нд дэвшүүлжээ. Өнгөрсөн онд ТТГ-ын захирал Дэвид Петрэус гэргийнхээ итгэл эвдсэнийг тойрон дэгдээсэн шуугиан маргаанасас болж огцорсноос хойш түүний тэргүүн орлогч Майкл Морелл АНУ-ын тагнуулын гол тусгай газрыг өдгөө болтол удирдсан юм.