Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Орос улсад тэмдэглэж байна. Мөн өдрийн түүх одоогоос 150 жилийн тэртээ эхлэв. Эмэгтэйчүүд Нью-Йоркод жагсаал хийж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардсан билээ. Тэр үеэс хойш мөн өдрийг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх уриан дор олон жилийн турш тэмдэглэжээ. Хожим улс төрийн агуулгаа алдаж, хаварын бэлгэ тэмдэг болсон юм. Орос улсад мөн өдрийг олон жилийн өмнө амралтын өдөр болгосон. Өнөөдөр москвагийн бүх музей үнэ төлбөргүй ажиллаж байна. Амралтын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд эмэгтэйчүүдэд цэцэг өргөж бэлэглэж байна. Өнөөдөр ОУСС-д ажиллаж байгаа сансрын нисэгчид оросын эмэгтэйчүүдэд уламжлал ёсоор баярын мэнд хүргэв.

Гэрэл зураг