Япон улсын ДНБ-ний буурал өнгөрсөн оны 4-р сараас хойш анх удаа зогсож, 0,2 хувиар өсөн нэмэгдсэн тухай засгийн газрын мэдэгдэлд эдийн засгийн статистикийн тоо баримтуудыг үндсэлэн өгүүлжээ. Урьдчилан тааварлснаар жилд ДНБ 0,4 хувиар унах байсан. Японы ДНБ өнгөрсөн оны 4-р сараас буурсаар байв. Японы эдийн засаг зогсонги байдлаас аажмаар гарч байгааг ДНБ-ний 0,2 хувь өсөлт гэрчлэн харуулав. 2011 оны газар хөдлөлт, цунамиас хойшхи сэргэлтийн үйл явцын ачаар дотоодын эрэлт нэмэгдсэн явдал японы эдийн засгийн өсөлтэд тус дөхөм үзүүлсэн гэж засгийн газрын мэдээлэлд өгүүлжээ. Ерөнхий сайд Синзо Абэ тэргүүтэй шинэ засгийн газар японы иений хэт өндөр ханштай тэмцэх чиг бодлогыг зарлав. Улс орныхоо эдийн засагт их хэмжээний хөрөнгө идэвхтэй оруулах нь асуудлыг шийдвэрлэх гол хөшүүрэг болно. Иений ханш бага зэрэг буурч, биржийн үзүүлэлтүүд хямралаас өмнөх 2008 оны 9-р сарын түвшинд хүрсэн явдал шинэ бодлогын анхны үр дүн болжээ.