Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавесыг оршуулах ёслол нийслэл Каракаст үйлдэнэ. Өчигдөр талийгаач ерөнхийлөгчийн авсыг Каракаст Цэргийн академид байрлуулав. 2 сая гаруй хүн Латин Аме рикийн нэрд гарсан улс төрчийн нэг Венесулын төрийн тэргүүнтэй салах ёслолд оролцов. Уго Чавес хорт хавдараар өвчилж таалал төгсөв. «Роснефть» компанийн тэргүүн Игорь Сечин, аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров, «Ростехнологи» корпорацын тэргүүн Сергей Чемезов нар ОХУ-ыг Венесулын удирдагчийг оршуулах ёслолд төлөөлж байлцах юм. Албан ёсны төлөөлөгчид нь Чавесыг оршуулах ёслолд байлцах тухай АНУ-ын эрх баригчид мэдээлэв. Түүнчлэн Белоруссын ерөнхийлегч Александр Лукашенко, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нар болон Латин Америкийн орнуудын удирдагчид оршуулгын ёслолд байлцана. Уго Чавес мягмар гаригт орон нутгийн цагаар 16:25 минутэд Каракаст таалал төгсөв. Өнгөрсөн оны 12-р сард Кубад Уго Чавест хорт хавдарыг арилгах мэс засал ахин хийсэн билээ. Дараа нь амьсгаалах эрхтний ажиллагаа хүндрэв. Ерөнхийлөгчийн сонгууль Чавес нас нөгчснөөс хойшхи 30 едрийн дотор явагдах тухай Венесуэлын эрх баригчид мэдээлэв. Венесуэлын дэд ерөнхийлөгч Николас Мадуро шинэ ерөнхийлөгчийг сонготол төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх юм.