ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Венесуэлын дэд ерөнхийлөгч Николас Мадуротай утсаар ярилцаж, тус улсын удирдагч Уго Чавес өөд болсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. «Владмир Путин ерөнхийлөгч Уго Чпавес зуурдаар нас нөгчсэнтэй холбогдуулан Венесуэлын удирдлага ба нийт ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн» гэж мэдээлэлд өгүүлжээ. Путин Орос Венесулын найрамдал, хамтын ажиллагаа хойшид ч тууштай хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Өөрийн зүгээс Мадуро эмгнэл илэрхийлсэн Путинд талархал илэрхийлээд, стратегийн түншлэл хэвээр хадгалагдана гэж батлан илэрхийлжээ. Уго Чавес мягмар гаригт таалал төгсөв. Тэрээр хорт хавдрын онош 2011 оны дундуур тогтоосноос хойш өвчинтэй тэмцэж ирсэн юм. Венесуэл улсад зарласан долоо хоногийн гашуудал 3-р сарын 12 хүртэл үргэлжлэнэ.