Өнөөдөр Венесуэл улсын дэд ерөнхийлөгч Николас Мадуро улс орныхоо тур удирдагчийн хувьд тангариг албан ёсоор өргөх тухай парламентын дарга Диосдадо Кабельо мэдэгдэв. Мягмар гаригт таалал төгссөн ерөнхийлөгч Уго Чавес Мадурог өөрий нь залгамжлагч хэмээн үзэж байсан тухай урьд мэдээлсэн билээ. Гэвч Үндсэн хуулийн дагуу парламентын дарга төрийн тэргүүний үүрэг дараачийн сонгууль хүртэл гүйцэтгэх байсан. Өнөөдөр Уго Чавестай салах төрийн ёслол гүйцэтгэх юм.